Goo busgui
2011-05-20
Эмэгтэйчүүд бүрт байх ёстой хувцас

Эмэгтэйчүүд бүрт байх ёстой хувцас



Хувцасны тань шүүгээнд заавал байх ёстой эдгээр энгийн зүйлсүүдийг дагаж мөрдсөнөөр та хэзээ ч, ямар ч загварын чиг хандлага ирж байсан ч айлтгүй цаг үетэйгээ хамт алхаж болох боломжтой юм.

Хамгийн чухлууд нь :

ЖИЖИГ ХАР ДААШИНЗ – Эмэгтэй хүн бүрийн хувьд хувцасны шүүгээнд нь зайлшгүй байх ёстой чухал зүйл. Энэхүү даашинзыг өөрийн дуртай акссесуар, өндөр өсгийтэй гуталтай хослуулбал илүү ажил хэрэгч харагдуулах бол, намхан өсгийтэй, гоёл чимэглэл багатай бол өдөр тутмын тань төгс сонголт болж чадна.

СОРОЧКОН ЦАГААН ЦАМЦ – Таны биеийн тайлыг сайн гаргаж өгч, биенд тань яг таарсан байх хэрэгтэй. Та үүнийг ер нь өөрийн хүссэнээрээ ямарч үед өмсөж болно. Үүнээс өргөн өмд өмсөнгөө цамцаа дотуур нь хийж, дээгүүрээ цамц /jacket/ өмсвөл ажил хэрэгч харагдана. Харин амралтын өдрүүдээрээ энгийн харагдахыг хүсвэл намхан ултай гутал дээрээ бариу жинс өмсөнгөө сорочкоо гадуур нь тавьж болох юм.

НООСОН ЦАМЦ – Дундыг баримталсан өнгийг сонгох нь зүгээр. Хар, цагаан, тэнгисийн цэнхэр, бор өнгүүд. Ноосон болон ноолууран цамцнууд нь ямар ч улиралд хамгийн сайхан сонголт байх болно.

ЖИНСЭН ӨМД – Жинсээ сонгохдоо та чанарыг гол түлхүүрээ болгох хэрэгтэй. Жаахан сунгагддаг бол таны биеийн ямар ч хэлбэрт сайхан таарах болно. Гэхдээ хэтэрхий сунгагддаг бол ёстой дэмий.

ХАР КОСТЮМ – Сонголтоо хийхдээ даавуун материалтай эсэхийг хараарай. Учир нь энэ нь ямар ч улиралд зохино. Хар костюмон дотуураа өнгөлөг цамц өмссөнөөр та хэзээ ч барьц алдахгүй байх болно.

ТҮРИЙТЭЙ ГУТАЛ – Хүйтэн өдрүүдэд бариу жинс, юбкэн дээр чинь өнгө жавхаа нэмнэ.

 


Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax