Goo busgui
2011-05-20
Бүсгүйд өгөх зөвөлгөө

Бүсгүйд өгөх зөвлөгөө

Аальгүйтэж сээтэгнэж сур. Сээтэгнүүр бол бороо орохоор барьдаг шүхэр биш, тэр таны мах цусанд шингэсэн байх ёстой. Та хамт ажиллагсад, дарга хөрштэйгээ ер нь хэнтэй ч байсан тухайн хүн өөрт чинь таалагдаж байгааг харцаараа илэрхийлэн инээмсэглэ.Чухам тэр л эр өөрийн чинь хувь заяа ч юм билүү?

Инээмсэглэж сур. Энэ нь
өөрт чинь ярилцаж буй хүнд таны асуудал зовоохгүй гэдгийн аталгаа болно.

Сонсож сур. Ямар ч эр ярилцаж буй х
үнээ биш өөригөө сонсохыг урьдал болгодог. Андрей Мору “Ихэнх хүүхнүүд сонсож чаддаг байсан учраас гайхалтай өндөр албан тушаалд хүрч байсан.Гэхдээ заавал сонсох ч албагүй зүгээр л сонсож байгаа дүр үзүүлэхэд л болох нь тэр” гэж мэргэн хэлсэн билээ.

Х
үний нүдрүү хар. Тэгээд дотороо “Бүх эрчүүд гайхйлтай сайхан, би ч мөн адил, секс ч сайхан би чамтай байхад бүхнийг хийхэд бэлэн” гэж дотроо олон удаа давт.Танаас ялгарч буй энергийг анзаарахгүй байна гэж үгүй.

Т
үүний биед шүргэ. Гэхдээ зөвхөн тохиолдын байдалтай гараар, ташаагаараа ташаанд нь, хөлөөрөө хөлд нь гэх мэт. Гэхдээ зарим хүн эрх чөлөөнд нь халдахад таагүй байдгийг санаж яваарай. Хэрэв таныг цааш гэхгүй бол тиймэрхүү байдлаар үргэлжлүүл. Та зөв замдаа явж байна.

Нууцлаг бай. Б
үх эрчүүд нууцад дуртай байдаг. Мэдээлэл бол эрх мэдэл, түүнд хүрэхийн тулд эрчүүд таныг тойрон эргэлдэж, нууцыг тань мэдэхээс наана явахгүй.

Хэр хэмжээг нь тааруул. Ямарч юманд байдагтай адил хэтэрсэн юм болгон хамгийн сайхан з
үйлийг ч нураана.Үнэртэй ус, үг яриа бүгд хязгаартай байх ёстой.Илүү юм ярихын оронд цагаа олж дуугаа хураах хэрэгтэй.


Сэтгэгдэл:


бүгд эмэгтэй хүнд хэрэгтэй гоё мэдээлэл байна баярлалаа
Бичсэн: ТУЯА (зочин) цаг: 16:57, 2011-07-22 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax