Goo busgui
2011-05-24
Секс дагина болох 20 арга
Секс дагина болох 20 арга

1. Унтахынхаа өмнө хайртдаа хамгийн энгийн секстэй холбоогүй байсан ч хамаагүй ганц нэгхэн үгсийг ердийнхөөсөө арай нам өнгөөр хэлээрэй. Нөлөөллийг нь нэмэгдүүлэхийн тулд бага зэрэг амьсгал давхцуулсан ч болно. Энэ бяцхан заль анхаарлыг нь тань руу ямар ч байсан татна гэдэгт бүрэн итгэж болно. Энэ үед телевизороор залуу аваргууд үзүүр түрүү булаалдаж байсан ч гэсэн шүү...
2. Халуун ус, шүршүүрт орсныхоо дараа унтлагын хувцас өмсөж огтхон ч болохгүй. Халаатаа хайнгадуу өмсөхдөө (биеэ арчилгүй, усан дуслууд аальгүйхэн гялалзаж байх нь чухал) бин битүү болтол нь хумилгүй, алхаан дунд тань биеийн хамгийн үзэсгэлэнтэй хэсгүүд ил гарч байхыг тооцох хэрэгтэй. Тэр хэсгүүд хичнээн "танил" байсан ч гэсэн эрчүүл нууцаар ширтэхдээ ихэд дуртай байдаг юм. өдөржингөө ажиллаад ядарсан нөхдүүд хүртэл шүү.
3. "Үдшийн" алхаагаа өөрчлөх. Алхаа тань чөлөөтэй, хөнгөн байх төдийгүй биеэ суллаад хөлөө хоер тийш нь "хаял". Мөн загвар өмсөгчдийн хөлийнхөө тавгийг яг эгц урдаа тавьдаг алхаанаас суралцахад гэмгүй шүү. Ингэхдээ биеэ цэх байлгах нь цээжийг тань улам л өргөж өгнө гэдгийг бүү мартаарай.
4. Шинэхэн хөлсний хөнгөхөн аялгуу сексийн тоглоомд тун ч нөлөөтэй байдаг юм. Энэ нь шөнийн турш хүнд хүчир биеийн хүчний ажил хий гэсэн үг огтхон ч биш шүү. Гэхдээ өөрийнхөө эрийг хивсэн дээр жаахан нялуурахад урин дуудах бол аятайхан л хэрэг. Эсвэл цаадах чинь залхуу, "хүнд бөгс"-тэй юм уу. Тэгвэл зүгээр л орон доогуураа хаясан товчоо эрж байгаа дүр эсгэ. Хонгоо дээшлүүлэн намбалзах таны биеийг хараад мань нөхөр төрөлхийн лазангаа тас мартана.
5. Өөртөө хөөрхөн хоч бодож ол. "Хонгороо", "муужгай", "хөөлхөнөө" гэх мэт. Эрчүүл түүнийг чинь мэдэх албагүй. Өөртөө л ингэж өхөөрдөнгүй хандаж байвал таны секс сэтгэл санаа эрс нэмэгдэнэ. Гайхалтай байна уу? Маш үр дүнтэй гээч!
6. Дотуур хувцсандаа мөнгө үр. Зүгээр торон ч биш торгон байвал бүр сайн. Түүнийгээ эрчүүлд заавал үзүүлэх алба байхгүй, тун тансаг, гоё эд өмссөн шүү дээ гэх бодол таны сэтгэлийг өөдрөг итгэлтэй болгож байхад л хангалттай. Гэхдээ бүр илүү сахилгагүйтэе гэвэл мань нөхрийн дотуур хувцсыг онгич. Тэгээд хамгийн эршүүд, хамгийн танхайгий нь сонгоод өмсчих. Тэгээд халаатаа тайлангуут та тэрнийг нь өмсчихсөн байна гээд төсөөл дөө... Цаадах чинь таачаалаасаа болж галзуурна л гэсэн үг
. 7. Эрчүүлийг өд. өөрсдөө. Санаачилгаараа. Яг л тэд нар шиг. өрөөгөөрөө юу ч бодолгүй алхаж явахад нь хонгыг нь чимхчих. Эсвэл цамцан дотуур нь санаандгүй мэтээр гараа хий. Мөн ширээн доогуур хөлийг нь хөлөөрөө илэх эртний арга бат үр дүнтэй байдаг юм. Та хоёрын эргэн тойронд олон хүн байх тусмаа л сайн.
8. Долоо хоногтоо ядаж ганц хоёр удаа гэрийн халаат, муу бэлтгэлийн хувцас, ямбий улавчнаасаа сал. Шууд нүцгэн биеэн дээрээ бариу өмд өмсөөрэй. Тэгээд цаадахдаа дотуур хувцасгүй явах ямар сайхан байдгийг саяхан л ойлгосон гэдгээ мэдрүүлэхийг хичээ. Гэхдээ торгон өмдтэйгээ ширээний ард сууж болохгүй шүү. Хоол секс хоерыг хэзээ ч хольж болохгүй.
9. Гэнэт уруу татах төлөвлөгөө боловсруул. Гутлынхаа үдээсийг тайлж байхад нь эмэгтэй хүн гэнэт хамгийн нандин газруудаар нь оролдоод байхад дургүй эр хүн ганц ч байдаггүй юм! Гэхдээ цаадахаа айлгачихав аа. Хэрэв иймэрхүү тоглоом өмнө нь байгаагүй бол зүгээр л хацар дээр нь үнсэхийн оронд тун янагаар уруулыг нь озох гэх мэт энгийн юм бодож олоорой.
10. Нимгэхэн банзал өмсөөд гэрлийн эсрэг зогс. За тэр! Та ч нэг их удаан зогсохгүй нь лав...
11. Олон товчтой ямар ч хамаагүй хувцас ав. Жижиг тусмаа сайн шүү. Энэ нь халаат юм уу гэрийн даашинз байж болно. Тэгээд тан руу харж байгаа мөчийг олж харангуутаа товчоо ганц нэгээр нь мултал. Цээж, эсвэл өвдөгний хаанаас эхлэхээ өөрөө сонгоно биз. Энэ нь чухам аль хэсгээ илүү дур булаам гэж тооцдогоос тань шалтгаалах юм.
12. Хамгийн сүүлд хэзээ нүд рүү нь эгцэлж харж байснаа сана даа. Агшин зуур ч гэсэн. Гэтэл "ичгүүрээ барсан" харц бол эмэгтэй хүний хамгийн хүчтэй зэвсэг юм шүү дээ. Эрчүүл түүнийг чинь зүгээр өнгөрүүлэхгүй гэдэгтэй мөрийцсөн ч бэлэн байна. Цаадах чинь "Яасан?" гэж гарцаагүй асууна. Тэгэнгүүт нь "Чамайг яах бол гэхээс..." гээд л хаячих. Цааш нь үгээ яаж гүйцээхээ өөрөө шийднэ биз.
13. Ямар ч эмэгтэй хүнд эротик бүжиг маш сайхан зохино. Мөн эрчүүлийн хувьд ч гэсэн. Эхлээд гал тогоондоо зүгээр л санаандгүй мэтээр зөөлхөн хөдөлчихөд л хангалттай. үүний тулд том өрөөнийхөө хөгжмийг чангалах ч албагүй. Сэжиг төрүүлэхгүйн тулд гал тогоондоо радиогоо л асаачих.
14. Зарим оройдоо үсээ самнахаа боль. Уг нь ганц ч "эрүүл" эмэгтэй унтахынхаа өмнө толгойгоо угаадаггүй л дээ. Гэхдээ дандаа "эрүүл" байна гэж хаашаа харсан юм байдаг юм! Хааяа галзуурч болно шүү дээ. Шүршүүрнээсээ нойтон шахуу биетэй, бас арзайсан үстэй гараад ир дээ. Сэнс, лаак юу ч байхгүй үстэй. Танхай охин, эсвэл атар хээрийн дагина гээд аль нь болж харагдах нь танаас л шалтгаална.
15. Хөдөлгөөндөө назгайдуу төрхийг шингээж сур. Холливудын кинонд сээтгэнүүр хүүхнүүд яаж аягладгийг харсан л биз дээ. Огтхон ч яаралгүй, толгойгоо залхуутай хөдөлгөөд, өрөөн дэх А өнцгөөс Б өнцөг хүртэл дарс лазандуу шимсээр хөдөлж ядан холхи... Энэ нь тан руу анхаарлыг хандуулж, ямар нэгэн гайхамшгийг хүсэн хүлээсэн сэтгэлийг нь өднө. Юу хүлээсэн гэж?.. үүнийг та л шийднэ дээ...
16. "Төмөр хатагтай" байж үз. Ялангуяа, сүүлийн үед баахан идэвхигүй байсан бол. Санаачилгыг гартаа авахаас бүү зов. Хэрэв нөгөө нөхөр "дараа болъё" гэх мэтээр цааргалах юм бол шууд шийтгэ. Шууд утгаар нь шүү. үр дүнг л бодолгүйгээр эрчүүлийг хивс, буйдан дээр унагаад, дээр нь гарч хөнгөхөн боосон ч болно. Царай төрхөө үнэмшилтэй хувирга. Сүр хүч бол хамгийн хүчтэй янагийн зэвсэг! 17. Байнга айлгүйтэж, аягла. Гэхдээ гэнэтхэн биш шүү. Хайртай хүнийхээ мэдрэлийг бас бодох хэрэгтэй шүү дээ. Аажим аажмаар анх танилцаж байсан үе шигээ эрхэл. Ярьсан болгонд инээгээд л... гараараа байнга оролдоод л... харцаа сандрангуй буулгаад л... Ямаршуухан байснаа санах амархан шүү дээ. Шанд нь харин галзуу секс амтлах болно. Яг л анхны шөнө шиг...
18. Шөнө шүршүүрт орохдоо угаалгын өрөөнөөс бүх алчуурыг аваад далд хий. Цаадах чинь өөрийн эрхгүй цухуйж тусламж хүснэ. Мэдээж тусламжийг шууд хүргэнэ. Гэхдээ зөвхөн алчуур өгөх биш мөн өөрийнхөө нүцгэн биеийг...
19. Гэртээ оройн турш нүүр дүүрэн будагтай байх нь ямар ч утга учиргүй. Секс сексээрээ, харин арьс бол амрах естой. "Бурхны зураг"-наас салсан цоо шинэхэн нүүртэй байх нь маш дур булаам шүү дээ. Ер нь бол, хүүхнүүд ээ, бид чинь өөрсөндөө зориулж л буддаг юм шүү дээ. Эрчүүл бол байгалиараа байхад маань л ухаангүй дуртай. Аягүй номхон, эмзэгхэн байхад маань...
20. Нүцгэн унт. Ихэнхи амьдралаа бид хувцастай өнгөрүүлдэг. Ганцхан эрэгтэй хүнтэй нүцгэн унтахдаа л бид өөрсдийгөө жинхэнэ эмэгтэй хүн гэж мэдэрч чадна. Юу гэнэ ээ? Тун саяхан дулаахан унтлагын хувцас түүнд аваад өгчихсөн юм уу?.. Тэгвэл энэ өгүүллийг эхнээс нь дахиад унш даа. Бүх зүйл таны гарт.
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax